Гурван эмэгтэйг 10 гаруй жил гэрийн хорионд байлгаж, хүчирхийлж байсан хэргээр насаараа буюу 1000 жил шоронд хорих ялаар шийтгүүлээд байсан Ариэл Кастро урьд шөнө хоригдож байсан шоронгийн өрөөндөө амиа хорложээ.
Охой мужийн Орионт хотын шоронд хоригдоод байсан түүнийг урьд шөнийн 21 цагийн орчимд өөрийгөө боомилсон байдалтай байхад нь олсон байна. Шоронгийн албан хаагчид яаралтай арга хэмжээ авч, түүнийг эмнэлэгт хүргэсэн ч нэгэнт оройтсон байсан бөгөөд тэрээр шөнийн 22:52 минутад нас баржээ.
Хүчирхийлэгч этгээд амиа хорложээ | ||
Үзсэн: 1707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.