Шууд Chart

Төсвийн байнгын хороо Ж.Эрдэнэбат сайдыг огцруулахыг дэмжив

2015-08-06 10:27:30

Дөнгөж сая Төсвийн байнгын хороо хуралдаж Сангийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Хуралдаанд нийт 13 гишүүн оролцсон бөгөөд 10 гишүүн нь Ж.Эрдэнэбат сайдыг огцруулахыг дэмжсэн байна. Хуралдааны үеэр сайдыг огцруулах эсэх талаар асуулт асуух болон санал хэлэх нэг ч гишүүн байсангүй. Түүнчлэн Ж.Эрдэнэбат сайд өөрөө ч мөн уг асуудлыг дэмжиж байна хэмээн санал өгсөн юм.

Үргэлжлүүлэн холбогдох бусад байнгын хороод хуралдаж салбарын сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд үдээс хойш нэгдсэн чуулган хуралдаж байнгын хороодоос гарсан шийдвэрийг дахин хэлэлцэнэ.
 
Дашрамд дурьдахад, МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг өчигдөр үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө өргөн барьсан бөгөөд ингэснээр ээлжит бус чуулганы хугацаанд сайд нарын асуудлыг хэлэлцэх боломжтой болсон юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн байнгын хороо Ж.Эрдэнэбат сайдыг огцруулахыг дэмжив  
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй