![](/uploads/201508/news/thumb/4cde0833acf30b3309496f42619e3a6a_x3.jpg)
Баянхонгор аймгийн цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын 94 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг аймгийн “Баганат талбай”-д тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тус арга хэмжээний үеэр цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал алхаж, “Тусгай бүлэг”-ийн үзүүлэх тоглолт зэргийг ард иргэдэд сонирхуулсан байна.
Мөн алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд “Үндэсний бөх”-ийн барилдаан, “Хөгжөөнт буухиа” зэрэг тэмцээнийг зохион байгуулж, идэвхи зүтгэл гарган ажилласан алба хаагчдад аймгийн Засаг дарга, ИТХ-ийн “Хүндэт жуух”, “Хүндэт талархал”, Цагдаагийн газрын шагналуудыг гардуулжээ.
“Цагдаагийн алба хаагчдын өдөр”-ийг тэмдэглэв | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.