![](/uploads/201212/news/thumb/27cbaa97665a5251b6f0dda125a4b0f9_x3.jpg)
Сүүлийн хэдэн сарын турш боловсролын салбарын халуун сэдэв байсан төрийн өмчийн зарим их, дээд сургуулиудыг нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай асуудлаар БСШУЯ-наас санал боловсруулж өчигдөр Засгийн газарт танилцуулж, дэмжлэг хүлээжээ. Төрийн сургуулиудын бүтцийг өөрчлөх асуудлыг доорх хувилбараар авч үзэж буй гэнэ. Үүнд, бие даан үйл ажиллагаа явуулж буй зарим сургуулийг их сургуулиудад нэгтгэх, их сургуулиудын орон нутаг дахь харъяа сургуулиудыг тэдгээрийн салбар болгох, дээд боловсрол олгож буй шаталсан сургалттай зарим сургуулийг дагнасан Мэргэжлийн боловсрол-сургалтын байгууллага болгож, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, зарим сургуулийг татан буулгах зэрэг өөрчлөлт орох аж.
Өөрчлөлтийн үр дүнд төрийн өмчийн буюу төрийн бус өмчийн оролцоотой 42 сургуулийн тоог 15 болгон бууруулснаар бүтэц илүү оновчтой болж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшлэх боломж бүрдэх аж. Бүтцийн энэхүү өөрчлөлт нь цаашид их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэхэд чиглэсэн чухал суурь алхам болно хэмээн тэд үзжээ. Бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг 2010 оны долдугаар сарын 1-нээс авч хэрэгжүүлэх юм байна. Харин ямар ямар сургуулийг хооронд нь нэгтгэх талаар жагсаалт гарсан ч зарим засвар өөрчлөлт гарч магадгүй тул нарийн мэдээлэл одоогоор өгөхгүй гэлээ.
Г.Оюун
42 их, дээд сургуулийг 15 болгож цөөлнө | ||
Үзсэн: 1999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.