Шууд Chart

Элитийн батальоныхон түрүүллээ

2010-01-21 01:18:48

Зэвсэгт хүчний өвлийн хоёр төрөлт, цана, цэрэгжилийн спортын цогцолбор нормын өвлийн гурван төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн Хандгайт дахь цанын баазад болжээ. Уг тэмцээнд Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу Элитийн батальоны сургагч ахлагч Н.Баасан цэрэгжилийн спортын цогцолбор нормын 31-35 насны эрчүүдийн ангилалд тэргүүлсэн бол, “Патруль” төрлийн 10 км-ийн уралдаанд  мөнгөн медаль хүртжээ. Тус ангийн ахлагч Х.Гийх-Оргил цанын буухиа гүйлтэд алтан медаль, “Патруль” төрлийн 30 км-ийн уралдаан  мөнгө, биатлоны төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна. Тус ангийн энгийн ажилчин Э.Бархүү буухиа гүйлтэд алтан медаль, 30 км-ийн гүйлтэд тэргүүн байр эзэлжээ.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Элитийн батальоныхон түрүүллээ  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй