Шууд Chart

"Toyota" компани 369 000 автомашиныг зах зээлээс татан авч засварлана

2013-09-05 15:23:42

Өчигдөр автомашины худалдаагаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох "Toyota" компани өөрийн бүтээгдэхүүн болох 369 000 автомашинаа зах зээлээс буцаан татан авч засварлах болсноо зарлалаа.

Эдгээр автомашинуудын дотор хамгийн түгээмэл хэрэглээ болсон "Highlander Hybrid", "Lexus" загварууд багтаж байгаа бөгөөд АНУ-аас 235 000, Японы дотоодын зах зээлээс 74 000, Европын орнуудад борлогдсон 37 500 автомашинуудыг татан авч засварлахаар болжээ.

Тэдгээрийг эргүүлэн татаж авах болсон шалтгааныг тодруулбал, тус машинуудын цахилгаан хөдөлгүүрийн зарим төрлийн транзистор хэт халж байгаагаас машин хөдөлгөөнд оролцож байх явцад гэнэт зогсох эрсдэл гарч болзошгүй байгаа гэнэ.

Энэхүү согогоос үүдэж ямар нэгэн осол, гэмтэл  бүртгэгдээгүй байгаа тухай "Toyota" компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: М.Тодбэх

"Toyota" компани 369 000 автомашиныг зах зээлээс татан авч засварлана  
Үзсэн: 2689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй