Шууд Chart

"Гамлет" эмгэнэлт драмын жүжиг өнөө орой тавигдана

2015-08-12 16:51:09

Английн жүжгийн нэрт зохиолч, сэргэн мандалтын үеийн уран зохиолын төлөөлөгч Уильям Шекспирийн алдарт зургаан жүжгийг Монголын их зохиолч Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын үе үеийн уран бүтээлчид өөрийн тайзнаа  амжилттай туурвисан байдаг.

Тухайлбал, 1955 онд “Оттелло”, 1964 онд “Лир Ван”, 1991 онд “Макбет”, 1994 онд “Ричард Ван”, 1996 онд “Ромео Жульетта”, 2000 онд “Зуны шөнийн зүүд” зэрэг жүжиг тавигдсан юм. Эдгээр жүжгүүд тавигдсанаар театрын урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлдог сонгодог бүтээлүүд дундаас У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурийг эзлэх болсон.

Тэгвэл энэ удаад Гамлет жүжгийг 1601 онд өөрийн тайзнаа анх туурвиж байсан Уильям Шекспирээр овоглосон Лондон хотын Глоб театрын алдартай уран бүтээлчид их зохиолчийн мэндэлсний  450 жилийн ойн хүрээнд  Монгол оронд маань анх удаа  хүрэлцэн ирж УДЭТеатрын тайзнаа тоглох гэж байна. Тоглолт өнөө орой 19:00 цагт УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.

Энэ жүжгийг одоогоос 33 жилийн өмнө 1979 онд Ч.Чимидийн орчуулгаар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав олны хүртээл болгосон түүхтэй. Данийн хунтайж Гамлетийн тухай өгүүлдэг эл жүжгийн “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Клавдийд Ардын жүжигчин Г. Гомбосүрэн нар тоглосны зэрэгцээ, З.Цэндээхүү, Т.Хандсүрэн, Б.Лоовой, Д.Дамдинсүрэн, Гавъяат жүжигчин Б.Мижиддорж, Төрийн шагналт жүжигчин Н.Сувд, нэрт жүжигчин Д.Цээнямбуу, гавъяат жүжигчин Л.Нямсүрэн зэрэг үе үеийн авъяаслаг уран бүтээлчид оролцон тоглож байв.

Тэгвэл энэ удаад Гамлет жүжгийг 1601 онд өөрийн тайзнаа анх туурвиж байсан Уильям Шекспирээр овоглосон Лондон хотын Глоб театрын алдартай уран бүтээлчид их зохиолчийн мэндэлсний  450 жилийн ойн хүрээнд  Монгол оронд маань анх удаа  хүрэлцэн ирж УДЭТеатрын тайзнаа тоглох гэж байна.
2012 онд найруулагч Н.Наранбаатар  шинэчилсэн найруулгаар туурвиж, жүжгийн гол дүр болох Гамлетын дүрийг С.Бол-Эрдэнэ бүтээж, ээж Гертрудагын дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг, Клавдийд ардын жүжигчин П.Цэрэндагва, Плонид гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан нар тоглосон байдаг.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Гамлет" эмгэнэлт драмын жүжиг өнөө орой тавигдана  
Үзсэн: 1571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй