Шууд Chart

Х.Цагаанбаатар ДАШТ-д хуучин жиндээ өрсөлдөнө

2015-08-13 11:02:50

Казахстаны улсын Астана хотноо энэ сарын 25-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд зодоглох манай жүдочдын нэрс тодорчээ. Энэ удаагийн тэмцээнд 129 орны эрэгтэй 491, эмэгтэй 327 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Манай улсын хувьд хөнгөн жин тус бүрд хоёр тамирчин илгээсэн байна. Харин хамгийн хүнд жинд тамирчин оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хуучин жин болох 66 кг-д өрсөлдөхөөр болсон байна.

Эрэгтэй:

  • 60 кг: Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар
  • 66 кг: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар
  • 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
  • 81 кг: Н.Дагвасүрэн
  • 90 кг: Л.Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр

Эмэгтэй:

  • 48 кг: М.Уранцэцэг, Б.Хорлоодой
  • 52 кг: М.Бундмаа, А.Цолмон
  • 57 кг: Д.Сумъяа
  • 63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
  • -78 кг: П.Лхамдэгд
  • +78 кг: О.Жавзмаа


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Х.Цагаанбаатар ДАШТ-д хуучин жиндээ өрсөлдөнө  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
111.127.58.xxx [111.127.58.xxx] 2015-08-17 19:47
delhiin awargin bureldehuun 60 kgiin ene jil gants medali awah naidwar amartuvshin uy bolowoo

Бидэнтэй нэгдээрэй