Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2015-08-13 14:59:24

Иргэдийн орон сууцыг түрээслэнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээслэн онц их хэмжээний хохирол учруулсан “А”-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон, хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэд Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна.

Иргэдийн шилжилт, суурьшилт ихэссэнтэй холбогдуулан түр хугацаагаар орон сууц, хашаа байшин түрээслэх хэрэгцээ шаардлагыг ашиглан орон сууцыг давхар түрээслэх, бусдын эзэмшлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр түрээслэж иргэдээс их хэмжээний мөнгө залилан авч байна. Иймд иргэд та бүхэн түрээсийн гэрээ болон бусад холбогдох бичиг баримтын бүрдлийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй