Шууд Chart

Хятадууд манай хилд тулж найман хулан агнажээ

2010-01-21 01:22:23

Ховд аймгийн Үенч суман дахь Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсгээр хэсэг хүн 50 орчим чоно агнаж хөлдөөгөөд хил нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлжээ. Хулгайн анчид чоноо орхиод зугтсан байна. Хориотой ан олноор нь агнан, улмаар хил давуулан наймаалах гэж байсан эдгээр хүмүүсийг хилийн тагнуулынхан эрэн сурвалжилж буй бөгөөд тун удахгүй баривчилна хэмээн баттай эх сурвалжаас мэдээллээ.
Мөн Дорноговь аймгийн  Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас ачааны хоёр машинтай хүмүүс манай хилд тулж ирэн найман хулан агнасан байна. Хятадууд хилчдийг очихоос өмнө хоёрыг нь ачин зугтжээ. Шархтай зургаан хулан манай нутагт орж ирж үхсэн хэргийг хилчид шалгаж эхэлсэн гэнэ.
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Замын-Үүд-Эрээний 7808 дугаар ачааны галт тэргэнд хөлдөөсөн 10 чоно, Өмнөговь аймаг дахь Гашуун сухайт  боомтоор Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж байсан БНХАУ-ын  “Пүшин мон” компанийн жолооч Залагабияала гэгч автомашиндаа хөлдөөсөн хоёр чоно нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг хилчид илрүүлсэн байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Хятадууд манай хилд тулж найман хулан агнажээ  
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй