
Error loading player: No playable sources found
УИХ-ын 2015оны хаврын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын гуравны өдөр ээлжит бус чуулганы зарлан хуралдуулсан бөгөөд энэ хугацаанд Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиудыг баталснаас гадна болон МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас огцруулах тогтоолыг баталсан юм. Харин Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж амжсангүй.
Чуулганы хаалтын өмнө Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай УИХ-ын даргын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн. Мөн зарим хуулийн эцсийн найруулгын талаар гишүүдийн саналыг сонссон юм.
УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж үг хэлэх үеэрээ “Нийгэмд хүлээлт үүсгээд байсан олон хуулийн төслийг баталлаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ асуудал ирэх долоо хоногт орж ирэх байх. МөнЕрөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын асуудлыг ч мөн өргөн барих байх. Тиймээс ээлжит бус чуулганы товыг ирэх долоо хоногт дахин зарлаж хуралдуулна” гэлээ.
Үүгээр УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулган өндөрлөж байна.
Ээлжит бус чуулган хаалтаа хийлээ | ||
Үзсэн: 1449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.