Шууд Chart

“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээгдэнэ

2013-09-06 08:15:43

Энэ өдрүүдэд Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд  “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармаг Мишээл экспо төвд өнөөдөр нээгдэн,  есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ. Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь хүн амын байнга өсөн нэмэгдэж буй байр, орон сууцны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, энэ намар Улаанбаатар хотод шинээр ашиглалтанд орж буй орон сууцнуудын үнэ ханшийг тодорхойлох зорилготой юм.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд хамтран зохион байгуулагч байгууллагуудын  уулзалт семинар, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохиогдохоос гадна үзэсгэлэнд оролцогч компаниуд барилгын материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ орон сууцандаа хямдрал урамшуулал зарлаж, сугалаат худалдааг зохион явуулах юм байна.

Тухайлбал, шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, барилгын материал, сантехник, цахилгааны материалуудыг 10-20%-ийн хөнгөлөлттэй үнээр, амины орон сууцаа захиалаад 20.000$ хөнгөлөлтийг аваад дээр нь гал тогооны тавилгаа үнэгүй авах зэрэг ховорхон боломжийг олгож байгаа гэнэ.

Түүнчлэн уг үзэсгэлэнд ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкуудыг урьж оролцуулан иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээл, лизингийн үйлчилгээг үзүүлэхээр болжээ.

“Барилга Орон сууц-2013” үзэсгэлэнгээс Улаанбаатар хотод баригдаж буй, ашиглалтанд орсон шинэ орон сууцнуудын талаарх дэлгэрэнгүй танилцуулга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн тухай болон барилгын материал, дэвшилтэт технологийн талаарх цогц мэдээллийг авах боломжийг иргэдэд олгож байгаа гэнэ.

 

 

Нийтэлсэн: М.Тодбэх

“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээгдэнэ  
Үзсэн: 3109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-09-06 15:37
үзэсгэлэнд оролцож байгаа компани шинэ байрны захиалгийн талаар танилцуулга тавиач

Бидэнтэй нэгдээрэй