2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр Бразил улсын Салвадор-да-Бахиа хотноо боллоо. Өчигдөр эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болсноор тэмцээн өндөрлөсөн.
Тус тэмцээнд манай бөхчүүд дасгалжуулагчгүй оролцож тааруухан барилдсанаар медалгүй хоцорсон юм. Ингэснээр манай чөлөөтийнхөн энэ тэмцээнд сүүлийн долоон жил оролцсон амжилтын буухиагаа тасаллаа.
Манай бөхчүүдээс хамгийн сайн барилдсан нь 55 кг-ын бөх З.Занабазар байлаа. Тэр 18 жүдочийн хамт өрсөлдөж, өрсөлдөгчөө төвөггүй хоёр хожсон юм. Финалд Энэтхэгийн бөх К.Кумартай мөнгөн медалийн төлөө барилдаж, эхний үед 8:0 онооны харьцаагаар ялсан ч дуусахад 8 секунд дутуу байхад 9:9 оноогоор ялагдан, мөнгөн медалийн оосроос атгаад алдлаа.
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд багийн дүнгээр Азербайжан, Иран, ОХУ-ын багууд эхний гурван байранд орлоо.
Манай бөхчүүд залуучуудын ДАШТ-нд 2007 оноос хойш завсаргүй оролцож, дандаа медальтай ирж байсан. Гэтэл энэ жил медалийн буухиа тасарлаа. Тэмцээнд оролцох зардал өндөр, мөн дасгалжуулагчгүй оролцсон нь бөхчүүдийн амжилтад сөргөөр нөлөөлсөн бололтой.
Чөлөөтийнхөн Залуучуудын ДАШТ-ээс медаль авсангүй | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.