Английн премьер лигийн 2015-2016 оны улирлын хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр улирлыг амжилттай эхлүүлсэн “Кристал Палас” клуб талбайдаа “Арсенал”-ыг хүлээн авч, тоглолоо.
Эхний тоглолтдоо ялагдаад байсан “Арсенал” өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулган авч, улирлын анхны хожлоо авлаа. Тоглолтын 16 дахь минутад Жиру гайхалтай нэгэн гоолоор тооны харьцааг нээсэн. Харин 28 дахь минутад Жеми Уорд хариуг нь барьж, тэнцүүлэх нь тэр. Гэвч 55 дахь минутад Дилэйни өөрийнхөө хаалганд авто гоол оруулснаар “Арсенал”-д гурван оноо бэлэглэсэн юм.
“Арсенал” улирлын эхний ялалтаа авлаа | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.