Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд сүүлийн тоглолтууд өрнөж байна. “Манчестер Сити” клуб талбай дээрээ өнгөрсөн улирлын аварга “Челси” клубыг хүлээж авч, тоглолоо. Энэ тоглолтод “Сити” өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авч, хүснэгтийн тэргүүнд гарч ирлээ.
Ингэснээр Манчестер хотын баг илүүрхэж, Лондоны клуб улирлыг тун тааруу эхлүүллээ.Тоглолтын 31 дэх минутад Агуэро тооны харьцааг нээсэн. Улмаар 79 дэх минутад багийн ахлагч Компани улирлын хоёр дахь гоолоо оруулсан юм. Тэрээр хоёр тоглолтод дараалан гоолдож байгаа юм. “Сити”-гийн гурав дахь гоолыг 85 дахь минутад Фернандиньо оруулж, эцсийн цэгийг нь тавьсан юм.
"Сити" улирлыг хоёр хожлоор эхлүүллээ | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.