Засгийн газрын тогтоолын дагуу Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При Тэмцээн энэ онд манай улсад болох байсан. Харин Монголын шатарын холбоо, Олон улсын шатарын холбоо зөвшилцсөнөөр “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад”-ыг манай улс зохион байгуулахаар болсон.
Өсвөрийн шатарчдын энэ тэмцээн маргааш эхэлж, 29-ны өдөр хүртэл үргэлжлэнэ. Тэмцээнд шатарын спортоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэг, Хятад, Унгар, Герман зэрэг улсуудаас баг тамирчид оролцох юм. Манай улс анх удаа өөрийн эх орондоо шатрын олон улсын тэмцээн зохион байгуулж байгааг УИХ гишүүн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Я.Санжмятав тодотголоо.
Өсвөрийн болон Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд манай өсвөрийн шатарчид тогтмол дээгүүр амжилт үзүүлж байгаа нь энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авхад чухал түлхэц өгсөн байна.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.