Энэ долоо хоногт Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай улсаас 20 гаруй тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах эл тэмцээн ирэх арванхоёрдугаар сард болох Ой тогтоолтын ДАШТ-ны эрх олгох учиртай.
Сүүлийн жилүүдэд оюуны спорт тэр дундаа ой тогтоолтын спортоор хичээллэгч залуус нэмэгдсэн төдийгүй үүнийг дагаад манай улс энэ спортод цоо шинэ хэрнээ тун хүчирхэг тамирчидтай оролцсоор ирсэн. Тус тэмцээнд баг тамирчдаа авч явахаар бэлтгэж буй Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар анх уг спортоор хичээллэж амжилт гаргаж байсан билээ.
Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.