Монгол залуусын бүтээл "A Family Portrait" хэмээх богино хэмжээний кино Олон улсын нэр хүндтэй кино наадмуудын нэг
шилдэг 100 гаруй бүтээлээс шалгарчээ. Мөн тус наадмын эмэгтэй гол дүр номинацид Ононгийн дүрийг бүтээсэн Ууганбаярын Цасжин охин нэр дэвшээд байгаа юм.
"Aurora Films"-ээс бүтээж, Б.Чингүүний найруулсан энэ кинонд У.Цасжин охин өөрийн бүтээсэн дүрээрээ гэр бүлийн хүчирхийлэл, таагүй орчинд өсөн хүмүүжиж буй хүүхдийн сэтгэлзүйг чадварлагаар үзүүлсэн байна.
Зарим зарим кино судлаачдын дүгнэснээр "A Family Portrait" богино кино нь "Хүүхдийн хүчирхийлийн хэлбэрүүдийг тод үзүүлсэн. Киног бүтээх болсон зорилго нь нийгэмд хүчирхийллийн ил далд бүхий л хэлбэр газар авсан байгаа болон хүүхдүүд хэрхэн сэтгэлзүйн төлөвшил авч байгааг илчилж харуулсан" ажээ.
Цасжин охин Олон Улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүр номинацид нэр дэвшжээ | ||
Үзсэн: 3470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.