![](/uploads/201309/news/thumb/c886f1087b5035c896f2c6ba56a6ffdc_x3.jpg)
"ETV” HD телевизийн урилгаар Солонгосын охидын хамтлаг “Т-ara’’ болон ‘’Davichi’’ ‘’Speed’’, ‘’Seeya’’ хамтлаг Монголд энэ сард ирж ая дуугаа өргөнө хэмээсэн мэдээлэл охид хөвгүүдийг догдлуулсаар хэд хонов.
Тэгвэл саяхан тус тоглолтыг 1000 цагдаа хамгаалах талаар зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл хийж, энгүүн тайван амьдралтай нийслэлчүүдийг гайхшралд оруулаад авсан.
Урьд өмнө нь манай улсад ийм сүртэй хамгаалалт бүхий тоглолт болж байгаагүй болохоор “Үзэгчээсээ олон цагдаатай тоглолт болох нь ” хэмээх битүү тохуурхол хаа сайгүй сонстох боллоо.
Урд өмнө нь Монголын нэр хүндтэй томоохон хамтлагууд хийгээд гадны нэрт дуучид, DJ нарын тоглолтууд манайд тоглохдоо арай ч 1000 цагдаагаар хамгаалуулсан тохиолдол байхгүй санагдана.
2010 онд “Ирмүүн” агентлаг дэлхийн сая сая бүсгүйчүүдийн дурлан уншдаг “Cosmopolitian” сэтгүүлийг Монголд хэвлэн гаргахтай холбогдуулан алдарт Николь Шерзингэр манай улсад хүрэлцэн ирнэ хэмээн хэсэг шуугиж байв. Гэсэн ч тэр ирээгүй.
Учир нь өөрийн 40 бие хамгаалагчийн хамт хувийн нисдэг тэрэг илгээсэн тохиолдолд ирэх санал тавьснаар зохион байгуулагчид албан ёсоор үзэгчдээс уучлал гуйн, шоуны бусад оролцогчдыг танилцуулсан хэвлэлийн бага хурал зарлаж байв.
Тухайн үед өөрийн буусан буудлаа хүртэл нууцлах зэргээр олон хатуу шаардлага тавьсан Николийг монголчууд “За юун сүртэй юм. Бид нар яав л гэж. 40 бие хамгаалагч ч гэх шиг ” хэмээлдэж байсан удаатай.
Мөн 2010 онд “Sweetyemotion” хамтлаг “Number one” нэртэй тоглолтоо үзэгчдэдээ толилуулахын тулд Америкийн хөгжмийн ертөнцийн олон алдартай продюссер, бүжигчид, DJ нарыг урьсан юм. Тэдгээр харийн залуус чемадоноо чирээд л нисэх онгоцноос буусан нь тухайн үед элдэв хаа шаагүй, үнэрхэж тунирхалгүй ийн ирж буйд нь Никольд гоморхсон үзэгчид ихээхэн талархаж байв.
Гэтэл эдүгээ бид 1000 цагдаа нараар хамгаалуулсан охидын хамтлагуудын тоглолт үзэх нь. Нэг талаараа урлагийн үнэ цүнэ, уран бүтээлчдийн аюулгүй байдалд анхаарсан сайн талтай.
Гэсэн хэдий ч ийм олон тооны цагдаагаар хамгаалуулсан тоглолт монголчуудад хэр зохилтой нь тодорхойгүй. Эл дуулиант тоглолтын үр шимээр монгол залуусын сэтгэлд “1000 цагдаагаар хамгаалуулсан монгол оддын тоглолт дэлхийн хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт болоосой” гэсэн шинэ мөрөөдөл үүсээсэй.
1000 цагдаагаар хамгаалуулсан монгол оддын тоглолт болоосой | ||
Үзсэн: 4487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.