2015 оны өсвөрийн ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Босни-Герцеговина улсын Сараево хотын “Amel Beckovic” спортын ордонд болно.
Тэмцээнд 1998-1999 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингүүдэд барилдана. Жин тус бүрт эхний гурван байр эзлэсэн бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.
Өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999, 2011-2015 онуудад 21 дэх, охидуудынх нь 1988-1999, 2011-2015 онуудад 17 дахь удаагаа болж байна. ДБНХ-ны Товчооны гишүүдийн хуралдааны шийдвэрээр 2011 оноос эхлэн өсвөр үеийн ДАШТ-ийг жил бүр тогтмол явуулж байна.
Өсвөр үеийн ДАШТ-нээс манай хөвгүүд алт 1, мөнгө 2, хүрэл 2, охидууд мөнгө 2, хүрэл 5 нийт 12 медаль хүртээд байна. Өнгөрсөн жил хөвгүүдийн 76 кг-ын жинд З.Сумьяабазар, 46 кг-ын жинд Н.Насанбуян хүрэл, охидын 43 кг-ын жинд Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж байсан.
Энэ удаагийн өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна.
Хөвгүүд:
42 кг Мөнхжаргалын Батсүрэн, Ховд аймаг, өсвөрийн улсын аварга
50 кг Болдын Түмэнцогт, БТСДуС, өсвөрийн улсын аварга
58 кг Төмөр-Очирын Тулга, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, азийн өсвөрийн аварга
69 кг Батсуурийн Отгонбаяр, Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга
85 кг Төмөрбаатарын Мөнгөншагай, Баянгол дүүрэг, 73 дугаар сургууль, өсвөрийн УАШТ-ний алт, мөнгө, Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
Охид:
40 кг Энхтөрийн Сүрэн, Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт
43 кг Өлзийсайханы Пүрэвсүрэн, Баянхонгор аймаг, өсвөрийн улсын 3 удаагийн аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
46 кг Нямсүрэнгийн Хулан, ”Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний мөнгө, хүрэл медальт
52кг Нандинцэцэгийн Анударь, Чингэлтэй дүүрэг, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
56 кг Батчулууны Содбилэг, Булган аймаг, “Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл медальт
60 кг Энхбатын Цолмонтуяа, Завхан аймаг, “Цагаан-Уул агуйт” клуб, өсвөрийн УАШТ-ний алт, мөнгөн медальт
65 кг Энх-Амарын Даваанасан, Чингэлтэй дүүрэг, БТСДуС, өсвөрийн улсын хошой аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, хоёр дах удаа оролцож байна
70 кг Бямбадоржийн Цэцэгбаяр, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл, хошой алт, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт
Дасгалжуулагчид:
Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ын багш, “Арслан” клубын дасгалжуулагч
Совдын Мөнхдуулдах, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч
Ганбаатарын Пүрэвбаатар, БТСДуС-ийн багш
Паламын Чулуунбаатар, чөлөөт бөхийн дасгалжуулагч
Шүүгч:
Цэрэндагвын Сэрээтэр, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч
МЧБХ
Өсвөрийн ДАШТ-нд явах бүрэлдэхүүн тодорхой болжээ | ||
Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.