![](/uploads/201309/news/thumb/3b727b59378216a0c32b61e0d2d5f41b_x3.jpg)
Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл болсон "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүд "Cover Concert" хэмээх тоглолтоо хийж дэлхийн алдартай оддын үе, үеийн хит болсон уран бүтээлүүдийг өөрсдийн дуулалтаараа амьдруулж монголын үзэгчиддээ толилуулна.
"Cover Concert" тоглолтын хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат хийсэн бөгөөд даралтат хөгжмийг Байдраг, "A Sound" хамтлагийн гитарчин Мөөгий, Атка нар тоглох аж.
Ийнхүү "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүд "Cover Concert" хэмээх тоглолтоо 9 сарын 6-нд "VEGAS" night club, 7-нд "VIEW LOUNGE"-д толилуулах бөгөөд амьд хөгжмийн хэмнэл, дэлхийн шилдэг дуунууд дор дуулж бүжиглэн нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын тасалбар 30 мянган төгрөгний үнэтэй бөгөөд тоглолт болох газруудад тухайн өдрөө борлуулагдах юм байна.
Sweetymotion хамтлаг ”Cover Concert” тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.