Шууд Chart

Дэлхийн аваргад хүч үзэх жүдочид Астанаг зорилоо

2015-08-20 10:26:47

Жүдо бөхийн дэлхийн том талбар Казахстаны Астана хотыг Монголын жүдочид, дагалдах баг бүрэлдэхүүн зорилоо. Жүдо бөхийн ДАШТ ирэх даваа гаригт эхэлж, наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Энэ удаагийн ДАШТ-д 129 орны эрэгтэй 491, эмэгтэй 327 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлсэн байна. Дэлхийн аваргад түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 900, мөнгөн медаль 540, хүрэл медаль хүртвэл 360 оноо авах учиртай.

Тэмцээнд манай жин бүрийн 21 шилдэг тамирчин, таван дасгалжуулагчийнхаа хамт өрсөлдөнө. Жүдо бөхийн ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулна.

ДАШТ-Д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:


Эрэгтэй:

    60 кг: Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар
    66 кг: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар
    73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
    81 кг: Н.Дагвасүрэн
    90 кг: Л.Отгонбаатар
    -100 кг: Н.Түвшинбаяр
    +100 кг: Тамирчин оролцохгүй

Эмэгтэй:

    48 кг: М.Уранцэцэг
    52 кг: М.Бундмаа, А.Цолмон
    57 кг: Д.Сумъяа, А.Батзул
    63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
    70 кг: Тамирчин оролцохгүй
    78 кг: П.Лхамдэгд
    +78 кг: О.Жавзмаа

Дасгалжуулагчид:

    О.Балжинням,
    Д.Баттулга,
    Г.Дашдаваа,
    Х.Эрдэнэт-Од,
    Ш.Цэвэлмаа

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дэлхийн аваргад хүч үзэх жүдочид Астанаг зорилоо  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-08-22 17:12
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад 3 удаа түрүүлж, бух олимпиадуудын хамгийн том амжилтуудын нэгийг үзуулсэн хүү байна: Edward Batmendijn, Словакийн иргэн. Овог нь Батмэнд эсвэл ийм словак нэр байдаг юм болов уу? Монголчууудын бас нэг бахархал уу? Манай монголчууд түүхэндээ 2 хүрэл медаль хүртэж байсан юм байна.

Бидэнтэй нэгдээрэй