Шууд Chart

“Дэнжийн 1000” захыг 24 хоног хаана

2013-09-06 10:47:58

Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2 дахин зарласан бөгөөд гүйцэтгэгчээр "Баткубик" ХХК шалгарч гэрээ байгуулжээ.

Зам барилгын ажлын хүрээнд тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гаргажээ. Төлөвлөгөөний дагуу өнөө оройноос эхлэн 24 хоногийн хугацаанд зам хаах юм.

Тодруулбал:

- 2013.09.06 - 2013.09.16-ны хооронд 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 700 метр замыг 10 хоног,

- 2013.09.16 - 2013.09.23-ны хооронд Хүчит шонхор захаас Нарантуул-2 зах хүртэлх 450 метр замыг 7 хоног,

- 2013.09.23 - 2013.09.30-ны хооронд Нарантуул-2 захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг 7 хоногийн хугацаатай тус тус хааж, цахилгаан ба холбооны шугам сүлжээ сувагчлах, 3 цэгт ус зайлуулах хоолой угсрах, хуучин хучилтыг хуулж шинээр асфальтбетон хучилт хийх ажлуудыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тус зам барилгын ажилд Нийслэлийн Авто замын газар хяналт тавих бөгөөд санал хүсэлтээ Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн 32-36-62 дугаарын утсанд холбогдож илэрхийлэх боломжтой юм байна.

Хөдөлгөөний зохицуулалтыг Замын цагдаагийн газар болон Нийслэлийн Тээврийн газраас хийх аж.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Дэнжийн 1000” захыг 24 хоног хаана   
Үзсэн: 3001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-15 10:09
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

Бидэнтэй нэгдээрэй