![](/uploads/201309/news/thumb/f66ff8895e0c9e24d9072ccecc9728d5_x3.jpg)
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайраан эх орноосоо урвасан хэрэгт буруутган ТЕГ-т байцаагдаж эхэлжээ. Тэрээр хэсэг хугацаанд эрүүл мэндийн байдал нь муу байгаа гэх шалтгаанаар байцаалтаа түр хойшлуулаад байсан юм.
Тодруулбал, Бүгд Найрамдах Казахстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбековын гаргасан тодорхойлолтод Монголын Элчин сайд К.Сайрааныг Кувейтэд Казакстаны тагнуулаар ажилладаг байсан, ингэхдээ Алтай хэмээх нууц нэрээр тагнуул, туршуул хийж байсан тухай дурдсан байдаг билээ.
Хэрэв К.Сайраан Эрүүгийн хуулийн 79.1-т заасны дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
К.Сайрааныг байцааж эхэлжээ | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.