Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс жил бүр хамтарсан шалгалт хийдэг билээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн пост дээр хяналт шалгалт хийсэн юм. Тодруулбал, Зүүн талд “Цонжинболдог”, Төв аймгийн чиглэлд “Өндөр дов”, баруун талд “Лүн”, хойд талд “Баянчандмань” чиглэлд хяналт шалгалт хийсэн байна. Оюутан залуус нийслэл хүрээг олноор зорих болсонтой холбогдуулан хийсэн тус шалгалтын хүрээнд хууль бус тээвэрлэлт хийсэн, хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт арга хэмжээ авчээ.
Улаанбаатарыг тойрсон дөрвөн пост дээр хяналт хийв | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.