Шууд Chart

Үр тариа агуулах элеваторын хүрэлцээ муу хэвээр байна

2013-09-06 11:52:52

Манай улсын үр тариа агуулах элеваторын хүрэлцээ муу хэвээр байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан, ургацын урьдчилсан балансаас харвал энэ жил 423.4 мянган тонн үр тариа, тосны 65.2, тэжээлийн 21 мянган тонн ургамал хураах төлөвтэй байна.
Тэгвэл манай улсын бүх элеваторт ердөө 110 мянган тонн тариа багтах тооцоо гарсан бөгөөд  энэ нь хураах ургацын дөрөвний нэг нь агуулахтай гэсэн үг аж.
 
ҮХААЯ энэ жилээс хэд хэдэн элеватор байгуулж эхэлсэн бөгөөд Төв аймгийн Угтаалцайдам суман дахь элеватор удахгүй ашиглалтад орох юм.
 
Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорнодын Халхголд 20 мянга, Хэнтийн Хурх тосгонд 10 мянга, Сэлэнгийн Баянгол суманд 16 мянга, ДарханУул аймагт 25 мянга, Увсын Баруунтуруунд 20 мянган тонн үр тариа хадгалах элеватор барьж, 2015 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үр тариа агуулах элеваторын хүрэлцээ муу хэвээр байна  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй