Шууд Chart

Та утасныхаа мөнгийг төлөх гэж холбооны салбар руу заавал очих шаардлагагүй

2010-01-21 02:38:28

Та "Монголын цахилгаан холбоо" компанийн үйлчлүүлэгч бол өөрт хамгийн ойр байгаа "Хадгаламж" банкны үйлчилгээний салбарт очоод л суурин утас, интернэт, кабелийн телевизийн төлбөрөө хийж болох нь. Энэ асуудлаар хоёр байгууллагын удирдлагууд зөвшилцөлд хүрч стратегийн түвшинд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр нийслэлийн орон сууцны оршин суугчид байрны мөнгөө тушаахдаа Монголын цахилгаан холбоогоор үйлчлүүлснийхээ төлбөрийг нэг дор хийх боломжийг олж авч байгаа юм. Цаашид хоёр байгууллага утасны ярианы картын борлуулалт, хэрэглэгч, харилцагчдын урамшуулал зэрэгт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрээд байна. "Монголын цахилгаан холбоо" компанийн хэрэглэгчид одоогийн байдлаар ХААН, ХХБ, Хадгаламж банкуудаар төлбөр тооцоогоо хийж байгаа бөгөөд дан ганц утасны мөнгө төлөх гэж холбооны салбар руу явж байсан цаг ард хоцорчээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Та утасныхаа мөнгийг төлөх гэж холбооны салбар руу заавал очих шаардлагагүй  
Үзсэн: 1556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй