Шууд Chart

Элвис Преслигийн амьдралын эхэн үеийг харуулсан кино хийнэ

2013-09-06 13:03:28

“Шотландын сүүлчийн эзэн хаан” /The Last King of Scotland/ киногоороо алдартай найруулагч  Кевин Мак Дональд  рок-н-роллын хаан Элвис Преслигийн амьдралаас сэдэвлэн намтарчилсан кино бүтээхээр гэрээ хийжээ. “Мемфис хүрэх сүүлчийн галт тэрэг” /Last Train to Memphis/ нэртэй энэхүү кинонд алдарт дуучны амьдралын эхэн үеийг харуулах гэнэ. Кино зохиолыг Америкийн зохиолч Питер Гуралникийн Элвис Преслигийн намтраар бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээх аж. Түүнчлэн “20th Century Fox” кино компанийн зүгээс “Мемфис хүрэх сүүлчийн галт тэрэг” кинонд Элвисигийн дүрийг бүтээх жүжигчнээр шинэ залуу хүнийг тоглуулахаар 18-22 насны залуусын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Элвис Преслигийн амьдралын эхэн үеийг харуулсан кино хийнэ  
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй