Шууд Chart

Дэлхийн аваргын эхний барилдаан 14:00 цагт болно

2015-08-24 11:05:07

Казахстаны Астана хотноо өнөөдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Дэлхийн аваргад 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас нийт 21 тамирчин энэ удаагийн ДАШТ-д зодоглож байгаа юм. Өчигдөр тэмцээний сугалаа болж, манай 18 жүдочийн ес нь эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.

Тэмцээний өдөр бүрийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болно. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, анх удаа Дэлхийн аваргыг зорьж буй Ц.Цогтбаатар нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөнө.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дэлхийн аваргын эхний барилдаан 14:00 цагт болно   
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй