![](/uploads/201309/news/thumb/ab458966f7ca575866d1992f527d927f_x3.jpg)
“Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн фестиваль есдүгээр сарын 6-10-нд болох юм. Тус фестивалийг “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл зохион байгуулж байгаа бөгөөд фестивальд оролцогчид өнөөдөр Хэнтий аймгийг зорьж байна. Өнгөрсөн жил Дорноговь аймагт зохиогдож байсан тус үйл ажиллагаа энэ жил ийнхүү Их хааны нутагт болох ажээ. Мөн яруу найрагчид аян замдаа Гүн Галуутай нуур, Нүүрэнтэйн дэнж дэх их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн гэрийн бууринд хүндлэл үзүүлэж, шүлэг унших юм. Энэхүү арга хэмжээнд Өвөрмонгол, Герман, АНУ зэрэг долоон орны төлөөлөгчид оролцохоор ирсэн бол Монголоос “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, Ж.Мөнхбат тэргүүтэй 15 яруу найрагч оролцох ажээ.
Шинэ мянганы 15 яруу найрагчидтай баг замдаа гарлаа | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.