
БНСУ-ын Гёнжү хотод "Торгоны зам" Олон улсын соёлын фестиваль энэ сарын 21-нд нээлтээ хийсэн. Аравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд манай улсаас мөн оролцож байгаа бөгөөд маргааш тус улсад “Монголын өдөр” тохиох юм байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан үндэсний арьсан болон эсгий урлалын үзэсгэлэн, үндэсний хоолны худалдаа зэрэг арга хэмжээ зохиогдохоос гадна "Түмэн Эх" чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэх ажээ.
БНСУ-д маргааш “Монголын өдөр” болно | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.