Сирид цэргийн цохилт өгөхөөр зэхэж буй АНУ-тай хамтрах эсэх асуудлаар Францын Үндэсний Ассамблей хэлэлцүүлэг хийлээ. Учир нь Францын Засгийн газар Сирийн эсрэг цэргийн арга хэмжээнд АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа ч цэргийн ажиллагаанд Франц оролцох эсэх талаар, АНУ шиг хууль ёсны санал хураалт явуулж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж олон нийтийн судалгаанд оролцогчдын 75 хувь нь үзжээ. Мөн НҮБ-ын дүрмээс гадуур Ерөнхийлөгч Франсуа Олланд цэргийн арга хэмжээ авах шийдвэр гаргах эрх байхгүй гэж парламентын сөрөг хүчний гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Харин "Арга хэмжээ авахгүй өнгөрөх нь Башар Асадын Засгийн газарт маргааш ч химийн зэвсэг хэрэглэж болно гэсэн аймшигт мэдээллийг дамжуулах болно" гэж Ерөнхий сайд Жан Марк Айро мэдэгдсэн. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэр гаргахыг хүсч байгаа боловч Сирийн хямралд арга хэмжээ авах тухай сүүлийн хоёр жил хагасын хугацаанд гаргасан бүх саналыг Орос, Хятад хориглосон хэмээн тэрээр нэмж хэлсэн юм. Хэдийгээр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд парламентын зөвшөөрөлгүйгээр цэргийн ажиллагаа явуулах эрхтэй ч Засгийн газар парламентаас зөвшөөрөл авахыг хүссэн байна.
Францын Үндэсний Ассамблей Сирийн асуудлаар хэлэлцүүлэг явуулж байна | ||
Үзсэн: 1782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.