Шууд Chart

Ц.Цогтбаатар хоёр ялаад байна

2015-08-24 16:06:02

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 60 кг-ын хэсгийн барилдаанд манай залуу бөх Ц.Цогтбаатар хоёр ялаад байна.  Тэрбээр эхний өрсөлдөгч Швейцарийн бөхийг үүрэх мэхээр цэвэр ялсан бол хоёр дахь ялалтаа Чехийн бөх Павел Петриковог мөн үүрэх мэхээр цэвэр яллаа. Манай бөх гуравдугаар тойрогт Солонгосын Ким Вон Жинтэй барилдана.

Мөн 60 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Дэлхийн аварга Г.Болдбаатар дөнгөж сая Туркийн бөх  Озлу Бекирыг юүко үнэлгээгээр буулгаж авч эхний ялалтаа авлаа. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо ийн ялсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ц.Цогтбаатар хоёр ялаад байна   
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй