Шууд Chart

300 шүлэгтэй шинэ антологи хэвлэгджээ

2013-09-06 13:42:08

 

Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТнэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзэлж эхэллээ. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй бөгөөд өрнө дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо онцлогтой аж.
 
Мөн Монголчуудын яруу найргийн орчуулгын 300 жилийн түүхэн дэх шилдэг орчуулгаас энэ ном бүтсэн агаад монголын яруу найргийн гарамгай төлөөлөгчдийн бүтээлүүдийг дэлхийн яруу найргийн суутнуудтай эн тэнцүү гаргаж тавьжээ.
“Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан, зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар, үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтлын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосон” хэмээн уг антологийг эрхлэгч тодорхойлсон байна.
 “Гурван зуун шүлэгт” антологийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо сонголт хийн эмхэтгэж, хянан тохиолдуулжээ. Номыг "Интер", Улсын их дэлгүүрийн номын тасаг зэрэг хэд хэдэн газраар худалдаалж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

300 шүлэгтэй шинэ антологи хэвлэгджээ   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй