Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцсон залуу тамирчин Ц.Цогтбаатар дөнгөж сая Солонгосын бөх Ким Вон Жинтэй учраа таарч, барилдан ялагдлаа.
Ц.Цогтбаатар эхний хоёр тойрогтоо өрсөлдөгчөө цэвэр ялж гарч ирсэн ч гуравдугаар тойрогт аз дутаж, ялагдсан юм. Хэрвээ ялсан бол медалийн төлөө барилдах байлаа. Энэ жил 19 настай залуу бөхөд энэ ялагдал ихээхэн туршлага болно. Мөн цаашид амжилт үзүүлэхэд чухал алхам болох биз ээ.
Ц.Цогтбаатар Солонгос жүдочид ялагдсанаар тэмцээнийг өндөрлүүллээ | ||
Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.