Шууд Chart

Барилгын материалын худалдаа эрхлэгчид “Заг” компанитай тохиролцлоо

2013-09-06 13:52:26

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31-р тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Заг компани нийслэлийн СБД-ийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Хэрэгжүүлэгч компани энэ сарын 05-ны өдрөөс дахин төлөвлөлтийн “Z” төслийн нэгдүгээр ээлжийн ажлаа барилгын шав тавих ёслолоор эхэллээ. Энэ газар өмнө нь  20 гаруй барилгын материалын дэлгүүр ажиллаж байсан бөгөөд Заг компани худалдаа эрхлэгч иргэдтэй 100 хувь харилцан тохиролцжээ. Тохиролцооны хүрээнд худалдаа эрхлэгчид шинээр баригдах барилгын худалдаа үйлчилгээ офиссийн зориулалттай өргөтгөлийн хэсэгт талбай эзэмших гэнэ. Харин одоогоор тэдэнд түр худалдаа үйлчилгээгээ явуулах цэгийг байгуулж өгсөн байна.  Заг компаний “Z” блокоос бусад дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх хэсгүүд дээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэдтэй 2 талт гэрээ байгуулах ажил ч амжилттай байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Барилгын материалын худалдаа эрхлэгчид “Заг” компанитай тохиролцлоо   
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй