Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан манай цагаар 14:00-д эхэлнэ. Эдгээр жинд манайхаас Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нар зодоглоно.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин буурч хуучин жиндээ барилдаж байгаа. Тэрбээр "В" хэсэгт эхний тойрогт Аргентиний бөх П.Гонзалестай учраа таарчээ.
Харин энэ жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Тажикстан, Серб бөхчүүдийн аль хожсонтой нь хоёрдугаар тойрогт барилдах юм.
Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон "В" хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа Канадын Г.Екатринатай хийнэ. Гавьяат М.Бундмаа эхний тойрогт АНУ-ын Д.Ажеликатай оноолт таарчээ. Тэрбээр "С" хэсэгт багтсан.
Манай жүдочдын барилдаан тун удахгүй эхэлнэ | ||
Үзсэн: 1485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.