Өнөөдөр "Холбооны цом"-ын хүрээнд сонирхолтой хоёр тоглолт болно. Хожигдсон баг тэмцээнийг орхиж, ялсан баг цомын төлөө шат ахисаар байх болно. Хоёр тоглолт 17:30 цагаас зэрэг явагдана. Учир нь Лигийн шилдэг баг "Эрчим" клуб сугалаа ёсоор талбайдаа тоглолтоо хийх эрхийг авсан. Тэд хүчтэй өрсөлдөгч "Хоромхон" клубыг хүлээн авна. Энэ жилд хоорондоо нэг удаа таарч улмаар "Хоромхон" 2:1 харьцаатай ялаад байгаа.
Мөн МХБХ-ны талбайд болох нөгөө тоглолт нь Сонирхогчдын лигийн УАШТ-д 32 багаас ялгарч нэг ч ялагдал амсалгүй аварга болж чадсан "Баянгол ФС" клуб "Хүрхрээ" Үндэсний дээд лигийн "Соёмбын Барсууд" багтай тоглоно.
"Соёмбын Барсууд" өнгөрөгч тойрогт Хүрхрээ лигийн хүрээнд "Дэрэн" клубтэй 1:1 харьцаатай тэнцэж, анхны оноогоо аваад байгаа.
"Холбооны цом"-ын хүрээнд өнөөдөр хоёр тоглолт болно | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.