Манай улсаас дөрвөн жүдоч барилдсанаас ОУХМ Д.Төмөрхүлэг V, ОУХМ А.Цолмон VII байрт орлоо.
ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, дараагийн барилдаанаа Сербийн В.Марко, Украины Гевог Хашатриан нартай хийж хожин, шөвгийн наймд үлдсэн ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Елдос Жумакановт ялагдсан юм.
Улмаар дагах барилдаанд Германы жүдоч Себастиан Сейдлтэй барилдаж, торгуулийн дүнгээр хожсон. Тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг Израилийн бөх Голан Поллактай хийсэн ч сүүлчийн секундэд өрсөлдөгчдөө юүко үнэлгээ алдан, хожигдлоо.
Д.Төмөрхүлэгийн хүрэл медалийн төлөөх барилдааны бичлэг | ||
Үзсэн: 2288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.