Шууд Chart

Хөвсгөл далайн ёроолоос анхны машиныг гаргахаар хөдөллөө

2013-09-06 17:01:51

Хөвсгөл аймагт энэ сарын 18-21-нд "цэнгэг далай, цэнхэр дэлхий" олон улсын зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Уулзалтад Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэгийн төлөөлөгчид оролцох юм.

Энэ уулзалтын үеэр Хөвсгөл далайд живсэн машинуудаас гаргах анхны оролдлогыг хийнэ гэж Монголын зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр хэллээ.
 
Энэ удаа БНСУ-ын мэргэжилтнүүд далайн гүнд шумбаж живсэн машинуудын байрлалыг тогтоож, усны  гүндэх нөхцөл байдлыг судална. Үүний дараа гаргаж авах арга замыг тодорхойлох юм байна. Цаашид энэ ажилд төрөөс хөрөнгө мөнгө гаргаж чаддаггүй юм бол төрийн бус байгууллагууд нэгдэж цэнгэг уст далайгаа цэвэрлэнэ" гэж мэдэгдлээ.  Өнөөдрийн байдлаар Хөвсгөл далайн ёроолд 46 авто техник живсэнээс 23 нь шатахуун тээвэрлэж явсан байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хөвсгөл далайн ёроолоос анхны машиныг гаргахаар хөдөллөө  
Үзсэн: 2300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Orgio Pujee [202.179.20.xxx] 2013-09-07 19:32
саихан санаа байна
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-07 19:31
саихан санаа байна

Бидэнтэй нэгдээрэй