Казахстаны нийслэл Астана хотноо Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Ууганбаатар дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж, ялагдлаа. Хоёрдугаар тойрогт манай бөх Канадын Энтонитай учраа таарч хүч үзсэн ч ганц торгуулиар ялагдсан.
О.Ууганбаатарын хувьд эхний тойрогтоо Шинэ Зеландын Ивица Павлиниктай барилдаж, цэвэр ялсан билээ.
О.Ууганбаатар хоёрдугаар тойрогт ялагдлаа | ||
Үзсэн: 1552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.