![](/uploads/201309/news/thumb/3a289399bc1d4e0b0bae570c8f9bd745_x3.jpg)
Шри-Ланкийн увдисч эр өнгөрсөн пүрэв гарагт муу ёрын сүнснүүдийг зайлуулах ёслолыг амжилтгүй үйлдсэний улмаас нас баржээ. Талийгаач нэгэн муураар өргөл барьж, дараа нь өөрийгөө амьдаар нь оршуулахыг үзэгчдээс гуйсан бөгөөд харин түүнийг дохио өгмөгц ухаж гаргахыг хүсчээ.
Увдисч эр “авсанд орохдоо” нэгэн сэлэм авч орсон бөгөөд тэрхүү сэлэм газар дороос сүлбэж гарч ирэх учиртай байсан аж. Гэвч гурван цагийн дараа сэлэм гарч ирээгүй тул тэрхүү ёслолын гэрчүүд өнөөх эрийг ухаж гаргахаар шийдтэл тэрбээр ямар ч ухаангүй байсан гэнэ. Түүнийг эмнэлэгт аваачсан боловч аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Одоогоор цагдаагийнхан энэ хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байна.
Сүнс зайлуулах ёслол амжилтгүй болж амиа алдлаа | ||
Үзсэн: 3693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.