Шууд Chart

Элчин сайд Д.Идэвхтэн Дубнагийн цөмийн институтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2010-01-21 02:55:42

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн Дубна дахь Олон улсын засгийн газар хоорондын байгууллага-Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын Эрдмийн ерөнхий зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргын орлогч, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Д.В.Каманин, профессор Е.А.Красавин, профессор Д.Сангаа нарыг хүлээн авч уулзав.
“Дэлхийд нэр хүнд бүхий Дубнагийн цөмийн шинжилгээний институтын төлөөлөл Монгол Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж байгаад миний бие сэтгэл хангалуун байна” гэж Элчин сайд Д.Идэвхтэн тэмдэглэн хэлээд, тус институтын судалгаа, шинжилгээний   ажилд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож  ирсэн билээ. Дубнагийн институтэд манай үе үеийн нэрт эрдэмтэд ажиллаж ирсэн уламжлал эдүгээ ч  хадгалагдаж байгаад баяртай байна. Цаашид  тус институт нь манай улсын шинжлэх ухаанд, ялангуяа цөмийн физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд, болон шинэ үеийн залуу эрдэмтдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлэв.
Д.В.Каманин, профессор Е.А.Красавин, Д.Сангаа нар өөрийн институтын үйл ажиллагаа, ойрын ирээдүйн зорилтын талаар яриад  Цөмийн шинжилгээний нэгдсэн институт Монголын цөмийн энергийн газартай хамтран энэ оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 6- ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Хамтын ажиллагааны шинэ ирээдүй:Энгийн физикээс нанотехнологи хүртэл” сэдэвт зөвлөгөөнд тус институт чухал ач холбогдол өгч өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоо илэрхийлэв.Мөн Монгол Улсын Засгийн газар энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч ажиллахыг хүсэв.
Тэд цааш нь монголын эрдэмтэд тус институтыг анх байгуулагдсан 1956 оноос  манай  эрдэм шинжилгээ, төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, үр бүтээлтэй ажиллаж ирсэн билээ. Бид залуу үеэ бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол залуучуудад ч өөрийн институтын оюуны үнэт өв, соёл, эрдэм судлал, боловсролыг эзэмшүүлж, ирээдүйд хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол залуучууд Дубнагийн их сургуульд суралцаж, улмаар манай институтэд эрдэм шинжилгээний ажил туурвих сайхан боломж бий. Энэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг бид хүсч байна гэж тэмдэглэв.

Нийтэлсэн: Б.Багабанди

Элчин сайд Д.Идэвхтэн Дубнагийн цөмийн институтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй