
“Прайм пикчерс”, “Амжилтаа ахиулъя” ТББ, “Ти Жэй” энтертайнментийн хамтарсан “Хожлын нүүдэл” уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Тус киноны найруулагчаар жүжигчин Г.Анхбаяр ажилласан бөгөөд гол дүрүүдэд түүнээс гадна Д.Хүрэлхүү, Д.Пүрэвсүрэн нар тогложээ.
Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн хувьд кино урлагаас түр холдсоныхоо дараа ийнхүү “Хожлын нүүдэл” уран сайхны киногоор эргэн ирж байгаа юм. Инээдмийн жанрын тус уран бүтээлийг ирэх есдүгээр сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
“Хожлын нүүдэл” уран сайхны кино удахгүй нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 5076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.