![](/uploads/201001/news/thumb/.png)
Уран бүтээлийн “Монголз продакшн”-ы анхны уран бүтээл болох “Ах дүүс” уран сайхны киноны орлогоос Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд төгөлдөр хуур хөгжим бэлэглэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тус продакшны залуус “Ах дүүс” киногоо өөрсдийн хүчээр ямар нэгэн ивээн тэтгэгчгүйгээр бүтээсэн бөгөөд үзэгч нэг бүрийн тасалбарыг хандив болгон үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулахад зориулах гэнэ. Тэд өөрсдийн хийх ажлын эхлэл болгон киног бүтээхэд хамтран оролцсон Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд төгөлдөр хуур хөгжмөөр бэлэг барьж байгаа аж.
Мөн тус продакшныхан тун удахгүй “Хөөрхөн бор цэрэг” уран сайхны киноны зураг авалтдаа гарахаар бэлтгэж байгаа юм байна.
Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд төгөлдөр хуур бэлэглэв | ||
Үзсэн: 1526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.