Өнгөрсөн сард Сирийн Дамаск хотын орчимд химийн хорт утаанд хордсон гэх хохирогчдын хувцас болон хөрсний дээжээс зарим төрлийн хорт хийн шинж тэмдэг илэрсэн тухай тус улсын Ерөнхий сайдын ажлын алба олон нийтэд зарлалаа. Тус хувцас болон хөрсний дээжийг Их Британий Цэргийн эрдэмтэдийн баг Сирийн бүс нутгаас өнгөрсөн сард авчирсан байна.
Их Британийн "Porton Down" Цэргийн лабораторд явуулсан шинжилгээнд хариуг НҮБ-д илгээсэн бөгөөд шинжилгээнд ашигласан дээжийг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэл байхгүй болохыг тус лаборатор мэдэгджээ.
Энэхүү дүгнэлт нь Сирийн дэглэм иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэн 1400 орчим хүний аминд хүрсэн гэх дуулианаас хойш гарч буй анхны албан ёсны мэдэгдэл болж байна.
Өнөөдөр Санкт Петербург хотноо дэлхийн 20 том гүрний тэргүүнүүд хуран цугларч, Ерөнхийлөгч Обама Сирид цэргийн цохилт өгөх үйл ажиллагаанд олон улсын дэмжлэг олохоор чармайж буй энэ үед гарсан дээрх мэдэгдэл нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Хохирогчдын хувцас болон хөрсний дээжээс химийн зэвсгийн ул мөр олджээ | ||
Үзсэн: 2580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.