Шууд Chart

“Буянт-Ухаа-2”-ын захиалга ирэх сарын 7-ноос эхэлнэ

2015-08-31 10:14:18

“Буянт-Ухаа-2” хорооллын захиалгыг ирэх есдүгээр сарын 7-ноос авахаар болжээ. Байр захиалах иргэд эхлээд орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ судлах шаардлагатай аж. Үүний дараа байр хүссэн өргөдлөө өгч, урьдчилгаа 10 хувийг ТОСК-ийн дансанд байршуулах юм байна.

Түүнчлэн “Буянт-Ухаа 2″ хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн орон сууц худалдан авах журамд хувийн хэвшилд ажиллаж байгаа болон хувиараа бизнес эрхэлж байгаа 35-аас дээш насны иргэдэд нээлттэй байхаар нэмж тусгасан. Учир нь “Буянт-Ухаа 1″ хорооллын журамд 35 хүртэлх насны иргэдийг бүртгэнэ гэсэн заалт байсныг өрөөсгөл гэж үзсэн байна. Харин хувийн ашиг олох зорилгоор түрээслэхгүй, худалдаа үйлчилгээ явуулахгүй гэсэн журам хэвэндээ мөрдөгдөх ажээ.

Дашрамд дурдахад, “Буянт-Ухаа 2” хороололд нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай хоёр сургууль, 240 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, таван давхар нийт 12 ширхэг худалдаа үйлчилгээний төв, долоон давхар 409 машины нэгдсэн автограж, спорт цогцолбор зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Буянт-Ухаа-2”-ын захиалга ирэх сарын 7-ноос эхэлнэ  
Үзсэн: 1465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй