
Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн хүндэт профессор цолыг улсын хэмжээнд дөрвөн малчинд олгохоор шийдвэрлэсний дагуу Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн харьяат БНМАУ-ын хошой аварга малчин Ц.Цэрэндоржид Монголын хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн “Хүндэт профессор” цолыг гардуулжээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд сумын Засаг дарга, Цагаан-Овоо багийн Засаг дарга, сумын ахмадын хорооны дарга, Ц.Цэрэндоржийн үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, нутаг усны ахан дүүс оролцсон байна.
Дундговь аймгийн малчинд “Хүндэт профессор” цол хүртээжээ | ||
Үзсэн: 4098 | Mongolian National Broadcaster |