Олон улсын олимпийн хорооноос 2020 оны зуны олимпийн наадам болох хотыг албан ёсоор зарлаж, зохион байгуулах эрхийг Японы нийслэл Токио хотод олголоо. ОУОХ-ны 125 дахь удаагийн чуулган өчигдөр Аргентиний Буэнос-Айрэс хотноо нээлтээ хийсэн бөгөөд эхний өдрөө л зуны 32 дугаар олимпийн хотыг сонгох санал хураалт явуулж, Токио хот сонгогджээ. Токио хот өмнө нь 1964 оны зуны олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай юм. Энэ эрхийн төлөө Японы Токио, Испанийн Мадрид, Туркийн Стамбул хотууд өрсөлдсөн билээ.
2020 оны зуны олимп Токиод болно | ||
Үзсэн: 2396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.