2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.745%-ийн хүүтэй, 8,987 ширхэг Засгийн газрын хямдруулсан үнэт цаасны хугацаа маргааш дуусч, үндсэн төлбөр нь маргааш буюу 2015 оны есдүгээр сарын 01-ний өдөр эргүүлэн төлөгдөнө.
2015 оны наймдугаар сарын 31-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 820 ширхэг хувьцаа, мөн Эрчим бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203 ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Энэ өдөр MSE ALL индекс 950.93 нэгж болж 0.05%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,262,994,806,097.00 төгрөг боллоо.
Монголын хөрөнгийн биржийн 62 гишүүн ҮЦК-иас 55 ҮЦК хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна. 13 ҮЦК нийт 1.21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 37 компани 871.4 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Бусад 5 компани нь үйл ажиллагаа явуулаагүй (X) тайлан ирүүлжээ.
Монголын хөрөнгийн биржээр... | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.